Шүлэг

Шүлэг


ЦЭЦЭГТЭЙ ДҮЙСЭН ХАЙР

Сэтгэлийн угаас хайр ундарч 
Сарнай цэцгийн сайхантай дүйхэд 
Мөнгөн яруу дэлбээндээн наадсан
Мөнхийн хайр надад ирлээ
Насан туршид зүрхэнд дэлбээлж 
Найгах цэцэгний  шүүдэрхэн минь ээ
Хайрын балыг чамаасаа амтлах
Халуун хайрын жаргал ирлээ
Хос сэтгэл хүн штг биргээд
Хонгорхон зүрхээ хайраар аргамжаад
Хайрын илчинд галаан асаах
Хүслээн гүйцээх амьдрал ирлээ

САРНАЙ
Үнэндээ тэр төгс аялгуу
Үзэсгэлэн гоо бүсгүйгээс илүү
Урлагын бүтээл,сансарын элч мэт
Утгыг нь ойлгож эс гүйцэх бурханлаг шинжтэй

Түүнд хагацал,учрал багтаж байдаг
Түүнд хайр,энэрэл шингэсэн байдаг
Түүнд гэгээн зөгнөл, гэрэлт хүсэл байдаг
Түүнд ханамгүй тачаал,харьшгүй хүч байдаг

Түүнд огторгуй мэт хязгааргүй орон зай бий
Түүнд од эрхэсийг татах чадал бий
Түүнд хувирашгүй сэтгэл,хуучирашгүй түүх бий
Түүнд тэнгисийн давалгаа,тэнгэрийн гялбаа бий

Сарнайн гоо сайхан нь дотоод ертөнцөдөө бий
Сав ертөнцийг бүгдийг нь багтаадагтаа байдаг юм
Ариусал гэгээрэлийн түүний ертөнцөд
Амьдралын утга учир багтсан байдаг юм

Бурхан ч атаархам төгс тэр цэцэг
Бусдад сайн сайханыг өгөх гэж ургадаг юм
Сар нарыг багтааж ургадаг болохоор нь
САРНАЙ гэж нэрлэсэн юм болов уу?

                      САРНАЙ

Олон олон цэцэгсийн дундаас
Онцгойлж тэр цэцгийг сонгосон юм
Мянга мянган сарнай дундаас
Гагцхүү тэр сарнайг сонгосон юм

Хайрын минь илч болсон сарнай чи
Хайртай бүсгүй дээр минь очоод
Хөвгүүн миний сэтгэлийн үгсийг
Хором ч алдахгүй түүнд минь хэлээрэй

Сэтгэл зүрхнээс минь урсан гарах
Шүлэг дууны минь аялгуу болсон
Хорвоод хосгүй бүсгүй чамдаа
Хайрын сарнайгаа илгээлээ



Сарнай цэцгийг харж би удаан суулаа
Сайхан тэр цэцгийг бахдаж би удаан суулаа
Дэлбээнийх нь эмзэгхэн гоог биширч
Дэндүү гайхамшигт тэр цэцгийн тухай шүлэг бичлээ

Яруу төгс түүний тухай бичихгүй юм бол
Янжинлхам бурхан гомдох юм шиг санагдлаа

              САРНАЙН БУТ




Сарнайн бут зүрхэнд минь ургадаг
Салаа мөчир бүр нь дурлалын тоогоор цэцэглэдэг
Сайхан цэцэгс үзэсгэлэнтэйгээр дэлбээлдэг
Сарнай цэцэгс цээжинд минь туяардаг
Саглагар иш нь хурц үзүүрт өргөстэй
Сайхнаас сайхан цэцэгс сэтгэл зүрхэнд минь дэлбээлдэг...         

No comments:

Post a Comment