Monday, November 28, 2016

Text4



 Цагаан сарнай


Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг. Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.   
  

  Улбар шар сарнай
  



Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг.
Мөн улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.
                          
 Лаванда буюу чирнээлэн ягаан сарнай



Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.  
                            

    

No comments:

Post a Comment