Friday, December 2, 2016

Text 6

Бүжгийн улаан сарнай хамтлаг


Улаан Сарнай хамтлаг нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн хамтлаг юм. Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медальтай.

Амжилт

"Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын уралдаанд
  • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009 онд түрүүлсэн (11 удаа)
  • 1993, 1999, 2004, 2007 оны мөнгөн медальт.
  • 1994, 2001 оны хүрэл медальт
  • Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн хамтлагт Гранпри шилжин явах цомыг үүрд хадгалуулан үлдээдэг бөгөөд тус цомыг 1998 онд хамтлагтаа үүрд хадгалан авч чадсан, Хаврын баяр улсын уралдаанд 25 жил тасралтгүй оролцож байгаа Монголын цэнгээнт бүжгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон хамтлаг билээ.
Бусад улсын чанартай тэмцээн уралдаанд
  • 2005 оны Оюутны анхдугаар наадмын аварга
Дэлхийн аваргын тэмцээнд
2011 онд Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас финалд шалгарав.
Олон улсын чанартай арга хэмжээнд
  • 2005, 2006 оны C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд амжилттай оролцсон
  • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Фестиваль, 2005, 2006 онуудад Хөх Хотноо болсон фестивальд, 2010 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон олон улсын фестивалиудад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан.

Бие даасан тайлан тоглолт

  • Хамтлагийн 10,15,25 жилийн ойн тоглолтууд (1995, 2000, 2010))
  • "Тамд унасан сарнай" (2004)

No comments:

Post a Comment