Tuesday, December 13, 2016

Эрүүл мэнд

Сарнай цэцгийн гоёмсог цоморлиг зөвхөн нүд баясгах төдийгүй эрүүл мэнд гоо сайханд нөлөөлөх ашигтай бодисууд агуулдаг гэнэ. 

1. Нүүрэн дээрх батга бол жинхэнэ гамшиг . 
Батгатай тэмцэхэд сарнай цэцгийн жин тустай шүү. Аяга халуун усанд хоёр цайны халбага хатаасан сарнай цэцгийн дэлбээг хийгээд тагла . Хөрмөгц нь шүүж аваад ханданд хөвөн , эсвэл марль хийж шингээгээд нүүрнийхээ асуудалтай хэсэг дээр тавиарай . Иим жинг өдөр алгасаж тавибал үрэвслийг арилгаж , царайны өнгийг сайжруулдаг. 

2. Нүд улайж үрэвсэх 
Хурц гэрэлтүүлэг , компьютэр , шороо тоос хүчтэй салхи , ажлын хэт ачаалал зэргээс шалтгаалан нүд улайх , нулимс гоожих нь бий .Энэ тохиолдолд сарнай цэцгийн хандалж, бүлээсгэсэн жинг хоёр зовхиндоо 15 минут тавиарай. 

3. Үс хагтах. Шампуниас үл хамааран үс хагтах нь бий. 
Тэгвэл дараах жорыг хэрэглэхийг зөвлөе.100 гр халгайн дээр нэг литр ус хийж 0,5 гр сарнай цэцгийг нэмж хийнэ. Энэ бүхнийг зөөлөн гал дээр хагас цаг орчим буцалгаад шүүж авна. Бий болсон хандаар ус нэмэн толгойгоо зайлвал хаг түргэн арилна 

4. Толгой өвдөхөд 
Толгой хүчтэй янгинаж өвдвөл эм бэлдмэл уухыг яаралгүй доорх жорыг хэрэглээд үзээрэй . Хүйтэн устай аяганд гурван хоолны халбага сарнай цэцгийн ус болон хоёроос гурван дусал шингэн гавар , эсвэл гаа хийнэ . Уусмалд хоёр алчуур норгоод дух , дагзандаа 10 минут тавиариа . 

5. Сэтгэл санааг өөдрөг болгох . 
Гадаа дотор ч “бүрхэг өдрүүд цөөнгүй тохиолддог . Иим үед сарнай цэцгийн тосыг хүзүү , бугуйндаа түрхвэл та үнэрт нь дороо сэргээд явчихна.

Тext 15

Сарнай цэцгийн өнгөний бэлгэдэл

Цэцгийн өнгө 
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг. 
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг 
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг 
Ягаан цэцэг - хайр дурлалыг 
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг 
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг 
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг 
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна. 

Цагаан цэцэгс 
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай 
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна) 
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал 
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг 
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана 
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг 
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй 

Шар цэцэгс 
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна. 
Нил цэцэг - Чи миний аз жаргал 
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт 
Алтанзул - Би чамд хайртай. 

Ягаан 
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна. 

Улаан 
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай 
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл 
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна 
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг 

Цэнхэр (хөх) 
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг 
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг 
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна 
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна.

Wednesday, December 7, 2016

Text 14

Шүлэг


ЦЭЦЭГТЭЙ ДҮЙСЭН ХАЙР

Сэтгэлийн угаас хайр ундарч 
Сарнай цэцгийн сайхантай дүйхэд 
Мөнгөн яруу дэлбээндээн наадсан
Мөнхийн хайр надад ирлээ
Насан туршид зүрхэнд дэлбээлж 
Найгах цэцэгний  шүүдэрхэн минь ээ
Хайрын балыг чамаасаа амтлах
Халуун хайрын жаргал ирлээ
Хос сэтгэл хүн штг биргээд
Хонгорхон зүрхээ хайраар аргамжаад
Хайрын илчинд галаан асаах
Хүслээн гүйцээх амьдрал ирлээ

Text 13


12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.


13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.


14 цэцэг - Чи надад байгаа бүх юм 


15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Text 12


10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.


11 цэцэг - Чи миний анд нөхөр

Text 11



7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай


9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.

Text 10



5 цэцэг - Би чамд хайртай гэсэн утгыг илэрхийлдэг

Text9



3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.

Text 7


Сарнай цэцгийн баглааны утга




1 цэцэг - Чи зөвхөн минийх гэсэн утгыг илэрхийлдэг.

Text 8




2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. 
Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

Friday, December 2, 2016

Text 6

Бүжгийн улаан сарнай хамтлаг


Улаан Сарнай хамтлаг нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн хамтлаг юм. Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медальтай.

Амжилт

"Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын уралдаанд
  • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009 онд түрүүлсэн (11 удаа)
  • 1993, 1999, 2004, 2007 оны мөнгөн медальт.
  • 1994, 2001 оны хүрэл медальт
  • Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн хамтлагт Гранпри шилжин явах цомыг үүрд хадгалуулан үлдээдэг бөгөөд тус цомыг 1998 онд хамтлагтаа үүрд хадгалан авч чадсан, Хаврын баяр улсын уралдаанд 25 жил тасралтгүй оролцож байгаа Монголын цэнгээнт бүжгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон хамтлаг билээ.
Бусад улсын чанартай тэмцээн уралдаанд
  • 2005 оны Оюутны анхдугаар наадмын аварга
Дэлхийн аваргын тэмцээнд
2011 онд Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас финалд шалгарав.
Олон улсын чанартай арга хэмжээнд
  • 2005, 2006 оны C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд амжилттай оролцсон
  • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Фестиваль, 2005, 2006 онуудад Хөх Хотноо болсон фестивальд, 2010 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон олон улсын фестивалиудад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан.

Бие даасан тайлан тоглолт

  • Хамтлагийн 10,15,25 жилийн ойн тоглолтууд (1995, 2000, 2010))
  • "Тамд унасан сарнай" (2004)

Thursday, December 1, 2016

Text5

Мөөжиг улаан сарнай


Monday, November 28, 2016

Text4



 Цагаан сарнай


Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг. Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.   
  

  Улбар шар сарнай
  



Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг.
Мөн улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.
                          
 Лаванда буюу чирнээлэн ягаан сарнай



Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.  
                            

    

Text3

 Улаан сарнай



Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “ Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна.  Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.
        
 Шар сарнай




Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог.
Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий. Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс их байсан ч энэ нь цаг үе өнгөрхийн хэрээр замхран алга болж, одоо харин найз нөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм.
Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

Text2

Ягаан сарнай

Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна.  Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна.Гэхдээ улаан сайрнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг.

Гэхдээ ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг. Жишээ нь: Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно. 

Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна

Thursday, November 17, 2016

Text1

ROSE

Сарнай цэцгийн тухай...

Сарнай цэцэг бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Цэцгийн хатан гэгддэг сарнай цэцэг өөрийн гэсэн хэлтэй юм байна. Жнь: Танд бэлэглэсэн цэцгийн баглаанд хар өнгийн сарнай цэцэг байвал бэлэглэгчё этгээд тун хэрсүү бодолтой нэгэн болохыг анхааруулж байна гэсэн үг. Харин улаан, шар өнгийн сарнай цэцгийн хослол нь " би чамтай түр хугацаанд болзож байгаа шүү" гэдгийг, улаан хар өнгийн сарнайн хослол нь "Би чамд ухаангүй дурлаж байна" хэмээн хэлж байдаг гэнэ. Мөн дан цагаан цэцгийн баглаа нь ариун сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог. Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь "Ганцхан чамд хайртай" гэсэн утгыг агуулдаг бол 11-ширхэг сарнай нь "Чи надад таалагддаг'' гэсэн санааг илэрхийлдэг байна. Мєн 99 ширхэг сарнай бэлэглэх нь "Vvрд хамт байгаач" гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ шvv