Tuesday, December 13, 2016

Эрүүл мэнд

Сарнай цэцгийн гоёмсог цоморлиг зөвхөн нүд баясгах төдийгүй эрүүл мэнд гоо сайханд нөлөөлөх ашигтай бодисууд агуулдаг гэнэ. 

1. Нүүрэн дээрх батга бол жинхэнэ гамшиг . 
Батгатай тэмцэхэд сарнай цэцгийн жин тустай шүү. Аяга халуун усанд хоёр цайны халбага хатаасан сарнай цэцгийн дэлбээг хийгээд тагла . Хөрмөгц нь шүүж аваад ханданд хөвөн , эсвэл марль хийж шингээгээд нүүрнийхээ асуудалтай хэсэг дээр тавиарай . Иим жинг өдөр алгасаж тавибал үрэвслийг арилгаж , царайны өнгийг сайжруулдаг. 

2. Нүд улайж үрэвсэх 
Хурц гэрэлтүүлэг , компьютэр , шороо тоос хүчтэй салхи , ажлын хэт ачаалал зэргээс шалтгаалан нүд улайх , нулимс гоожих нь бий .Энэ тохиолдолд сарнай цэцгийн хандалж, бүлээсгэсэн жинг хоёр зовхиндоо 15 минут тавиарай. 

3. Үс хагтах. Шампуниас үл хамааран үс хагтах нь бий. 
Тэгвэл дараах жорыг хэрэглэхийг зөвлөе.100 гр халгайн дээр нэг литр ус хийж 0,5 гр сарнай цэцгийг нэмж хийнэ. Энэ бүхнийг зөөлөн гал дээр хагас цаг орчим буцалгаад шүүж авна. Бий болсон хандаар ус нэмэн толгойгоо зайлвал хаг түргэн арилна 

4. Толгой өвдөхөд 
Толгой хүчтэй янгинаж өвдвөл эм бэлдмэл уухыг яаралгүй доорх жорыг хэрэглээд үзээрэй . Хүйтэн устай аяганд гурван хоолны халбага сарнай цэцгийн ус болон хоёроос гурван дусал шингэн гавар , эсвэл гаа хийнэ . Уусмалд хоёр алчуур норгоод дух , дагзандаа 10 минут тавиариа . 

5. Сэтгэл санааг өөдрөг болгох . 
Гадаа дотор ч “бүрхэг өдрүүд цөөнгүй тохиолддог . Иим үед сарнай цэцгийн тосыг хүзүү , бугуйндаа түрхвэл та үнэрт нь дороо сэргээд явчихна.

Тext 15

Сарнай цэцгийн өнгөний бэлгэдэл

Цэцгийн өнгө 
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг. 
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг 
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг 
Ягаан цэцэг - хайр дурлалыг 
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг 
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг 
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг 
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна. 

Цагаан цэцэгс 
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай 
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна) 
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал 
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг 
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана 
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг 
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй 

Шар цэцэгс 
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна. 
Нил цэцэг - Чи миний аз жаргал 
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт 
Алтанзул - Би чамд хайртай. 

Ягаан 
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна. 

Улаан 
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай 
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл 
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна 
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг 

Цэнхэр (хөх) 
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг 
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг 
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна 
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна.

Wednesday, December 7, 2016

Text 14

Шүлэг


ЦЭЦЭГТЭЙ ДҮЙСЭН ХАЙР

Сэтгэлийн угаас хайр ундарч 
Сарнай цэцгийн сайхантай дүйхэд 
Мөнгөн яруу дэлбээндээн наадсан
Мөнхийн хайр надад ирлээ
Насан туршид зүрхэнд дэлбээлж 
Найгах цэцэгний  шүүдэрхэн минь ээ
Хайрын балыг чамаасаа амтлах
Халуун хайрын жаргал ирлээ
Хос сэтгэл хүн штг биргээд
Хонгорхон зүрхээ хайраар аргамжаад
Хайрын илчинд галаан асаах
Хүслээн гүйцээх амьдрал ирлээ

Text 13


12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.


13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.


14 цэцэг - Чи надад байгаа бүх юм 


15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Text 12


10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.


11 цэцэг - Чи миний анд нөхөр

Text 11



7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай


9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.

Text 10



5 цэцэг - Би чамд хайртай гэсэн утгыг илэрхийлдэг

Text9



3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.

Text 7


Сарнай цэцгийн баглааны утга




1 цэцэг - Чи зөвхөн минийх гэсэн утгыг илэрхийлдэг.

Text 8




2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. 
Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

Friday, December 2, 2016

Text 6

Бүжгийн улаан сарнай хамтлаг


Улаан Сарнай хамтлаг нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн хамтлаг юм. Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медальтай.

Амжилт

"Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын уралдаанд
  • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009 онд түрүүлсэн (11 удаа)
  • 1993, 1999, 2004, 2007 оны мөнгөн медальт.
  • 1994, 2001 оны хүрэл медальт
  • Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн хамтлагт Гранпри шилжин явах цомыг үүрд хадгалуулан үлдээдэг бөгөөд тус цомыг 1998 онд хамтлагтаа үүрд хадгалан авч чадсан, Хаврын баяр улсын уралдаанд 25 жил тасралтгүй оролцож байгаа Монголын цэнгээнт бүжгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон хамтлаг билээ.
Бусад улсын чанартай тэмцээн уралдаанд
  • 2005 оны Оюутны анхдугаар наадмын аварга
Дэлхийн аваргын тэмцээнд
2011 онд Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас финалд шалгарав.
Олон улсын чанартай арга хэмжээнд
  • 2005, 2006 оны C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд амжилттай оролцсон
  • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Фестиваль, 2005, 2006 онуудад Хөх Хотноо болсон фестивальд, 2010 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон олон улсын фестивалиудад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан.

Бие даасан тайлан тоглолт

  • Хамтлагийн 10,15,25 жилийн ойн тоглолтууд (1995, 2000, 2010))
  • "Тамд унасан сарнай" (2004)

Thursday, December 1, 2016

Text5

Мөөжиг улаан сарнай